728 x 90

Самар түүж яваад сураггүй болжээ

Самар түүж яваад сураггүй  болжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 244 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т тус сумын харьяат иргэн Н нь 4 хүний хамт самар түүж яваад есдүгээр сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэн Н /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газраас “Чигчрээний даваа” гэдэг газар хүртэл 8 км замыг мориор болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид “Дагналтай” гэдэг газрын чиглэлд 06:00 цагт хөдөлгөөн үйлджээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ