728 x 90

Хаягдал тосоо бохирын шугамын худагт асгасан компанийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хаягдал тосоо бохирын шугамын худагт асгасан компанийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролиум” компанийн ажилтнууд хаягдлаа бохирын шугамын худаг руу асгаснаас 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр нийслэл хотод өмхий үнэр тархсан юм. Тиймээс “Эко стандарт петролиум” компанийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралд холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлжээ

Экологийн цагдаагийн албанаас тус компани нь зориулалтын бус газар болох Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ