728 x 90

Ойрын 2 хоногт Алтайн салбар уулсаар салхитай, ихэнх нутгаар дулаан байна

Ойрын 2 хоногт Алтайн салбар уулсаар салхитай, ихэнх нутгаар дулаан байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногт Алтайн салбар уулсаар салхитай, ихэнх нутгаар дулаан байна.

2024 оны  09-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас:  Өдөртөө нутгийн баруун хагаст үүлшиж, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ