728 x 90

Хүүг цохиж буй бичлэгийг шалгаад эмэгтэй жолоочийг 100 мянгаар торгожээ

Хүүг цохиж буй бичлэгийг шалгаад эмэгтэй жолоочийг 100 мянгаар торгожээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Лексус 600" загварын машинаас бууж ирсэн эмэгтэй гудамжаар яваа хүүг цохиж, чанга дуугаар загнаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдлаа.

Тухайн бичлэгт "Би чамайг харахгүй байна, уучлаарай гэчихлээ. Машин цохидог чи хэн бэ. Би чамайг харсан бол замыг чинь тавиад өгнө" гэх мэтээр хүү рүү орилж байгаа нь сонсогдоно. Мөн ойр хавьд буй хүмүүс нь хүүхэд зодохоо боль гэхэд "Чи дуугүй бай" хэмээж байгаа юм.

Энэ бүдүүлэг үйлдлийг харуулсан бичлэгийн асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Бичлэг дээрх хүнийг олж, тогтоон уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна" гэсэн юм. Тэгвэл явган зорчигчийн биед халдсан эмэгтэй жолоочийг 100 мянгаар торгожээ

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ