728 x 90

Нийтийн тээврийн 2 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Нийтийн тээврийн 2 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 2 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна.

Сүхбаатар дүүрэг 2, 4 дүгээр хороо, Нарны зам Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийн эгнээг зам засвар, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор 2024 оны 10 дүгээр сарын 04-ний 22:00 цагаас 2024 оны 10 дүгээр сарын 06-ны 06 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 2 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулж байна.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”

Ч:17а "Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам /их тойрог/" 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ