Канад улсын Торонто хотын “TCS Toronto Waterfront” марафонд Монгол бүсгүй гүйжээ. Тэрбээр Монгол үндэснийхээ өв соёлыг сурталчлан таниулах, түүх ёс заншлаа дээдлэн бахархах зорилгоор Монгол үндэсний өв соёл 13-р зууны Монгол хатны Богтаг малгайг Монгол дээл, уужын хамт өмсч бүтэн марафон буюу 42.195 км зайд амжилттай гүйсэн байна. Ийм хувцасны ангилалд Дэлхийн Гиннесийн амжилтыг 3:40:28 секунтээр тогтоожээ. Тэрбээр "Гүйлтийн туршид хөгжөөн дэмжигчид, болон гүйгчид Монголиа гиннесийн рекорд аваарай, чаднаа гэж дуудаж байсан нь улам илүү хичээх оч болж байлаа гэж хэлжээ.