Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн санал гаргасан билээ.
Тэгвэл тэрбээр "Заа сайхан шинэллээ. Одоо ажилдаа орно доо. Хуулийн хүрээнд асуудал дэвшүүлсэн биш дээдсийн хилэнг хүргэж бүтэн саржингаа үнэний мөргүй элдэвлүүллээ. Ардуур нь цус ген, удам судар, ах дүү, анд найз, танил нөхөд нэгд нэгэнгүй онгичиж байна. Хайрлаж хамгаалж байгаа дүрээр амь насанд ч заналхийлж үзлээ. Тагнах чагнах нь ч утгаа алдсан бололтой. Онгичоод онгичоод түрээсийн байрнаас өөр ярих юм олдохгүй нь харц дээгүүр явдгийн минь шалтгаан. Яадаг ч бай дарангуйлалд дасч хүлцэж болохгүй. Монголчууд хэзээнээсээ дарангуй дээрэнгүйд дорой яваагүй юм. Наадуул чинь бүр эрүүл ухаанаа алдаж галзуурсан байна шүү! хэмээн жиргэжээ.
0 сэтгэгдэлтэй