728 x 90

Айлчлалтай холбогдуулан дараах байршлуудад түр зам хаана

Айлчлалтай холбогдуулан дараах байршлуудад түр зам хаана
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч нарын тэргүүтэй зочид төлөөлөгчид 2025 оны есдүгээр дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх болсонтой холбогдуулан зарим хэсэгт түр хугацаанд хөдөлгөөн хязгаарлана.


 Тухайлбал, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.


Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ