728 x 90

Засгийн газрын шувуу ажиллагаа ба үргээлэг II

Засгийн газрын шувуу ажиллагаа ба үргээлэг II
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 -Нэг ч хүнийг хавчлагад өртөх нөхцөлд тухайн  улс орон уруу нь албадан гаргахгүй гэсэн үндсэн амлалтаа АНУ үеийн үед баримталж ирсэн-

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын нэрлэсэн 92 оргон зайлсан нөхдүүдийн ихэнх нь АНУ-д орогнож байна. Манай сайд тэднийг эргүүлж авч ирнэ гэсэн мэдэгдэл хийлээ. Өмнөх цувралаар бид интерпол бүтэлгүй юм байна гэдгийг ойлгосон бол одоо АНУ-д хуулийн хүрээнд баривчилгаа явуулах боломжтой юу? гэдэг асуудлыг судлаж үзье. АНУ 1952 оны Цагаачлалын болон иргэний харьяаллын тухай хуулийг баталсан. АНУ-ын Цагаачлалын зөвлөлийн сайтад:   “Нэг ч хүнийг хавчлагад өртөх нөхцөлд тухайн  улс орон уруу нь албадан гаргахгүй гэсэн үндсэн амлалтаа АНУ үеийн үед баримталж ирсэн. Энэхүү амлалтаа биелүүлэхийн тулд баталсан хуулиудын дагуу жил бүр хэдэн арван мянган хүн АНУ-аас хамгаалалт хүсч байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь орогнол хүссэн.

АНУ-ын цагаачлалын хуулийн дагуу орогнол авсан хүн бүр албадан гаргахаас айхгүйгээр тус улсад үлдэхийг хуулиар зөвшөөрдөг. Тэд ажил хийж, гадаадад аялах, 21-ээс доош насны хүүхдүүд болон эхнэр, нөхөрөө татаж авах хүсэлт гаргаж болно” гээд л олон хуулийн хамгаалалт гарч ирнэ.

Жишээ нь оргонол хүсэгч НҮБ-ын 1951 оны конвенци, 1967 оны Протоколд дүрвэгсэд гэж өмнө нь тодорхойлогдсон хавчлагад өртсөн, хавчигдах вий гэсэн үндэслэлээс болж эх орондоо буцах боломжгүй, эсвэл буцах хүсэлгүй, мөн тухайн улсад хамгаалалт авч чадахгүй байгаа хүнийг орогнол хүсэгч хэмээн тодорхойлно. "Үндэс угсаа, шашин шүтлэг, үндэс угсаа, нийгмийн тодорхой бүлгийн гишүүнчлэл, улс төрийн үзэл бодлоос шалтгаалан" ирээдүйд учирч болох аюулаас хамгаалалтад орж буй иргэн. Энэхүү тодорхойлолтыг 1980 оны Дүрвэгсдийн тухай хуульд АНУ-ын цагаачлалын хуульд оруулсан болно”.  Орогнол авсан хүн эх оронд нь буцаагдахаас хамгаалагдсан, АНУ-д ажиллах зөвшөөрөл авах, Нийгмийн даатгалын карт авах, гадаадад зорчих зөвшөөрөл хүсэх, гэр бүлээ авчрах хүсэлт гаргах боломжтой.

Ямар тохиолдолд баривчилгаа явуулах боломжтой буюу АНУ албадан гаргах вэ?

 Гэмт хэргийн улмаас албадан гаргах:

Цагаачлалын болон харьяатын тухай хуулийн 237(а)-д заасны дагуу АНУ-аас албадан гаргахад хүргэж болзошгүй гэмт хэрэгт дараахь зүйлс орно.

Хүн хууль бусаар хил нэвтрүүлэх, галт зэвсгийн гэмт хэрэг, мөнгө угаах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, террорист үйл ажиллагаа, хүчингийн хэрэг, хүн амны хэрэг, хар тамхины хууль бус наймаа хийснээс бусад тохиолдолд албадан гаргахгүй.

Хаягийн зөрчилтэйн улмаас албадан гаргах, хууль бусаар хил нэвтэрсэн бол албадан гаргах, хууль бусаар оршин суугаа бол албадан гаргах гэх үндэслэлээс бусад тохиолдолд албадан гаргахгүй. Албадан гаргах үндэслэлээр шүүх хуралдаан болох бөгөөд өмгөөлөгч сайн өмгөөлж чадвал мөн албадан гаргахыг түдгэлзүүлж болно.


Харин авилга албан тушаалын болон дээрхээс бусад үндэслэлээр оргонол хүсэгчийг эргүүлэн татах төрийн хүсэлтийг зөвшөөрч байсан түүх бараг байхгүйтэй адил гэнэ. Учир нь хүний язгуур эрх ашгийг хамгаалах амлалттай Ардчилсан орны нэр хүндийн асуудал үүснэ. Олон орны засгийн газраас хүмүүсийг эргүүлэн татах хүсэлт ирдэг ч олон дамжлагатай хууль, эрх зүйн шат дамжлагыг давж гарах шаардлага тулгарна үүнийг давлаа ч  нэр хүндээ бодсон Америк өгөхгүй нь ойлгомжтой асуудал дээр төсвийн хөрөнгө урсахаас өөр гавъяа гарахгүй.


Энэ бүхнийг хууль зүйн сайд маань мэдэж л байгаа харин энэ “хошин жүжиг”-ийн өнцгөө өөрчилж үнэнээ хэлмээр юм.

Монголдоо шүүх хуралаа хийгээд гэмт хэрэгтэн мөн хэмээн зарлаад дараа нь гадаадаас авч ирэх байсан ч авч ирж чадахгүй гэдгийг бид бүгдээрээ дээрх баримтаас харж байхад хүүхэд хуурч байгаа юм шиг ард түмнээрээ тоглохоо одоо боль доо.


Монголын шүүх үйл ажиллагаа, мөрдөн байцаалт хэрхэн явагдаж байгааг олон улс маш анхааралтай ажиглаж байгаа. Эх орныхоо төлөө дуугарсан болгоныг баривчлан хорьж байгаа энэ тогтолцоогоо яаж хүний эрхийг өндөрт тавьдаг олон улсын хуулийн фирмүүдээс нуух вэ сайдаа?

 Татвар төлөгчдийн мөнгийг Америкаас хэдэн луйварчинг барьж ирэх нэрийдлээр  зарцуулж, дараагийн сонгуулийнхаа нэр хүндийг өсгөнө гэж бодож байгаа бол ард түмэн иймэрхүү торонд баригдахаа больсон гэж хэлье дээ.

Тавьсан торонд чинь хэн ч орохгүй нь. Гэвч олон нийтэд ажил хийх байгаа харагдахаас өөр үр дүнд хүрэхгүй л болов уу.

Үргэлжлэл бий.

Б.БУЛГАМАА

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ