728 x 90

Р.Сэддорж: Хажуугаар нь гарсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна

Р.Сэддорж: Хажуугаар нь гарсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өмнөговь аймагт дэлгүүрийн гадна нэгэн эмэгтэй хэд хэдэн золбин нохойд хазуулж буй бичлэг өчигдөр /2023.09.06/ олон нийтийн сүлжээгээр тарсан. Тэгвэл энэ талаар аймгийн засаг дарга Р.Сэддорж цахим хуудаснаа бичжээ. Тэрээр "Өнөөдөр маш харамсалтай үйл явдал боллоо. Нохойд хазуулсан эмэгтэй эмнэлэг дээр 10 гаруй оёдол тавиулсан хүнд гэмтэлтэй эмчилгээ хийгдэж байна. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна. Эмнэлгийн яаралтай шаардлагатай тусламжийг үзүүлж байна. Дөнгөж сая Даланзадгад сумын удирдлагуудад таслан сэргийлэх золбин нохойн устгал хийх, тэжээвэр нохойг өдрийн цагаар уяанд нь байлгах айл өрхийн үүрэг хариуцлагыг сайжруулах, иргэнийхээ үүргийг биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох зэрэг талаар чиглэл өгч үүрэгжүүллээ. Ар гэртэй нь холбоотой байгаа. 3 хүүхдийн ээжид хөдөлмөрийн чадвартай болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл нь тусламж дэмжлэг үзүүлнэ" хэмээсэн байна. 

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

2 сэтгэгдэл

  •  
    Таны нэр * 139.5.217.158
    1 жилийн өмнө

    Сэтгэгдэлээ энд бичнэ үү *

  •  
    Таны нэр * 202.126.90.107
    1 жилийн өмнө

    Сэтгэгдэлээ энд бичнэ үү *

Шинэ мэдээ