ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх гэртээ байхдаа бусдад зодуулж, гэмтсэн байна. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж байна гэдэг мэдээллийг өглөө. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг зүс таних хүн нь зодсон бөгөөд тухайн хүнийг барьж хориогүй гэжээ.А.Гансүхийн хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн онц их хэмжээний хохирол улсад учруулсан “төмөр замын” гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдан, ял шийтгэлгүй үлдсэн юм.
0 сэтгэгдэлтэй