728 x 90

Манай тамирчид усны спортын түүхэнд өмнө нь үзэгдэж байгаагүй том амжилт авчирлаа

Манай тамирчид усны спортын түүхэнд өмнө нь үзэгдэж байгаагүй том амжилт авчирлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Филиппин улсын Нью-Кларк хотод болсон усанд сэлэлтийн Залуучуудын Азийн XI Аварга Шалгаруулах Тэмцээн (ЗААШТ)-ий эхний өдөр Монголын баг хос медаль хүртлээ. 15-17 насны 200 метрийн холимог сэлэлтэд Э.Энхмэнд урьдчилсан гараанд 2:13.03 секундэд барианд орсноор өөрийн гараандаа түрүүлж нийлбэр дүнгээр хоёрдугаарт орсон. Финалд  2:11.24 секундэд замаа дуусгаснаар түүхэн амжилт үзүүллээ.50 метрийн араар даллах сэлэлтийн 15-17 насны ангилалд Э.Эрхэс мөн хүрэл медаль хүртлээ. Урьдчилсан гараанд улсынхаа рекорд шинэчилсэн Э.Эрхэс шигшээд улсынхаа рекорд амжилтыг ахин шинэчилж 26.43 секундээр шагналт байранд шалгарсан юм. Усанд сэлэлтийн залуучуудын ААШТ-ээс манай тамирчид хос хүрэл медальтай боллоо. Энэ бол усны спортын түүхэнд өмнө нь үзэгдэж байгаагүй том амжилт юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ