Японы мэргэжлийн сүмо бөхийн "Катаонами" дэвжээний дээд зиндааны бөх Тамаваши Б.Мөнх-Оргил Японы иргэншил авчээ. Зодог тайлсан хойноо ояката болох эрхтэй болж байгаа юм байна.
Тамаваши 2019 оны Нэгдүгээр сар, 2022 оны Намрын тэмцээнд түрүүлж байсан. Мөн жюүрёрд 1, макүшитад 1 түрүүтэй. 2004 оны Нэгдүгээр сард анх сүмо барилдсанаас хойш нэг ч өнжиж үзээгүй юм. Анхны барилдаанаас 1592 дараалан тасралтгүй барилдаж байгаа нь сүмогийн түүхэнд хоёрт бичигдсэн амжилт болж байна.
0 сэтгэгдэлтэй