728 x 90

ДЭМБ Хятадаас илүү бодитой мэдээлэл авахыг хүсчээ

ДЭМБ  Хятадаас илүү бодитой мэдээлэл авахыг хүсчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

ДЭМБ-ын тэргүүлэх мэргэжилтнүүд  Covid-19-ийн вирусийн хувьслын талаар өчигдөр хаалттай виртуал хурал хийсэн. Уг хуралд Хятадын эрдэмтэд урилгаар оролцжээ. Энэ үеэр ДЭМБ-ын мэргэжилтнүүд Хятадын эрдэмтдээс халдварын талаар илүү бодитой мэдээлэл авахыг хүсч буйгаа илэрхийллээ.

Хятад улс арванхоёрдугаар сарын 22-нд “Тэг ковид” бодлогоо цуцалснаас хойш албан ёсны тоон мэдээлэл хомс байна. “Бид юу болж буй талаар илүү бодит дүр зураг харахыг хүсч байна. Хятадаас авч буй тоон мэдээллүүд, тэр дундаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо баталгаатай биш” гэж ДЭМБ дахь Голландын вирус судлаач, профессор Марион Купманс хэллээ. Эрдэмтдийн баг хэд хэдэн шинэ хувилбар илрүүлсэн гэдгийг Өмнөд Африкийн эрдэмтэн, профессор Тулио де Оливейра мөн хэлжээ. “Хятадаас илүү их мэдээлэл авбал сайн байна. Энэ нь дэлхий дахинд хамаатай” гэж тэр онцлов.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ