728 x 90

Ардчилсан намаас “LUMINO” хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг, "ТАТАР" хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нар нэр дэвшинэ

Ардчилсан намаас “LUMINO” хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг, "ТАТАР" хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нар  нэр дэвшинэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

2024 оны НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорсоор байна. Энэ удаагийн сонгуульд СХД хоёр тойрог, 10 мандаттай. СХД-ийн 5-р тойрогт Ардчилсан намаас "LUMINO" хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг нэр дэвшихээр болжээ. Түүнтэй хамт энэ тойрогт АН-аас Д.Мөнх-Эрдэнэ, Э.Дэлгэрмаа, Б.Болор-Эрдэнэ, Ч.Чулуунцэцэг нар дэвшиж байгаа юм. Түүнчлэн "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр, "ТАТАР" хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун, АН-ын гишүүн Ц.Эрдэмбилэг нарыг нийслэлийн Ардчилсан намаас нэр дэвшүүлэхээр болжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа өчигдөр дуусгавар болсон. Үүний дагуу нийслэлийн АН өчигдөр хуралдаж НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулжээ.

1-р тойрог, Баянгол дүүрэг

  1. Баттуулын ОРГИЛБАТ
  2. Архадийн ЦЭРЭНБАТ
  3. Ёндонжамцын АМАРЖАРГАЛ
  4. Алтанхуягийн БАРХҮҮ
  5. Арлаагийн УНДРАХБАЯР
  6. Өлзийхутаг МӨНХЧУЛУУН

2-р тойрог, Баянзүрх дүүрэг:

  1. Түмэндэлгэрийн БАТЦОГТ
  2. Бямбадоржийн САРУУЛ
  3. Пүрэвдоржийн ГАНТУЛГА

3-р тойрог, Баянзүрх дүүрэг:

  1. Жанцандоржийн БАТТУУЛ
  2. Осормаагийн БАТХАНД
  3. Оргилын ОТГОНТӨГС

4-р тойрог, Баянзүрх дүүрэг:

  1. Баяртогтохын ЖАРГАЛСАЙХАН
  2. Жаргалсайханы ОДОНТУНГАЛАГ
  3. Өвгөнхүүгийн ЭРДЭНЭБОЛД
  4. Эрдэнэчимэгийн ЭНХЗОРИГ

5-р тойрог, Сонгинохайрхан дүүрэг:

  1. Даваагийн МӨНХ-ЭРДЭНЭ
  2. Энхмэндийн ДЭЛГЭРМАА
  3. Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ
  4. Чулуунбаатарын ЧУЛУУНЦЭЦЭГ
  5. Батжавын БАТХИШИГ

6-р тойрог, Сонгинохайрхан дүүрэг:

  1. Батбаярын БАДМАА
  2. Мижидийн ТУЛГА
  3. Бальяанжавын БУРМАА
  4. Дүгэрээгийн БАТТҮВШИН
  5. Чимэдноровын ТӨМӨР

7-р тойрог, Сүхбаатар дүүрэг:

  1. Бишээгийн ЭРДЭНЭСҮХ
  2. Даваасүрэнгийн БАДАРСАН
  3. Хүүхээгийн БАТЖАРГАЛ
  4. Дашийн БАТСҮХ

8-р тойрог, Хан-Уул дүүрэг:

  1. Олзвойн ЗУНДУЙДОРЖ
  2. Баясгалангийн ОНОН
  3. Даваагийн БАТСАЙХАН
  4. Алтангэрэлийн ЯДАМСҮРЭН
  5. Лхагважав ОТГОНБААТАР
  6. Болдхуягийн БИЛЭГТ

9-р тойрог, Чингэлтэй дүүрэг:

  1. Цэдэвийн ЭРДЭМБИЛЭГ
  2. Цэнгэний ТҮМЭНБАЯР
  3. Жуковын БАЯРЖАВХЛАН
  4. Дугарын МӨНХЧУЛУУН

10-р тойрог, Багануур дүүрэг

  1. Ганаагийн ЦАМБАГАРАВ

11-р тойрог, Багахангай дүүрэг:

  1. Баатарын ЗОЛТУЯА

12-р тойрог, Налайх дүүрэг:

  1. Норовсамбуугийн ГАНСҮХ
  2. Тэрбишийн ЭНХСАЙХАН
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ