Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өчигдөр 07:00 цагаас эхлэн үргэлжилсэн бороо орсны улмаас уруйн үер бууж айлуудын гэр, хашаа байшин усанд автжээ. Энэ тухай зургаан дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км замыг туулан 20.00 цагт очиж, 1 автомашин шаварт суусан байсныг татан гаргаж /1 иргэн, 1 хүүхэд/-ийг аюулгүй болгожээ. Мөн үерийн ус хуримтлагдсан замыг сэтлэн усыг зайлуулж, зургаан дуудлагад заавар зөвлөмж өгч ажилласан байна.
0 сэтгэгдэлтэй