Газар орны нэрийг хууль бусаар өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Б нарын 14 хүнд холбогдох хэргийг өчигдөр /2024.09.23/ шүүхээс хянан шийдвэрлэсэн байна.
Тодруулбал:
- Нэр бүхий 4 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
- Нэр бүхий 10 шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Шүүгдэгч Б, К, Г нарт 14000 нэгжээр торгож, 5 жил төрийн албанд орох эрх хасах ял,
- Шүүгдэгч С-д 10000 нэгж торгох ял, шүүгдэгч А-д 8000 нэгж торгох ял,
- Нэр бүхий бусад 5 шүүгдэгчид 5000 нэгж торгох ял тус тус оногдуулжээ.
Эл хэрэгт нийслэлийн прокурорын газраас 2024 оны 4 дүгээр сард яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
0 сэтгэгдэлтэй