728 x 90

Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум тангаргаа өргөлөө

Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум тангаргаа өргөлөө
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Мексик улс тусгаар тогтнолоо зарласан 200 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй төрийн тэргүүнийг өнгөрсөн зун болсон сонгуулиар сонгосон юм. Улс төрд орохоосоо өмнө цаг уур, эрчим хүчний чиглэлээр Ph. D докторын зэрэг хамгаалсан 62 настай хатагтай Клаудиа Шейнбаум өчигдөр төрийн тэргүүний тангаргаа өргөлөө.

Энэ жилийн зургадугаар сарын 2-ны өдөр Мексик улсад болсон сонгуулиар Шейнбаум 60 орчим хувийн саналаар ялалт байгуулж улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр улс төрд орж суудлаасаа бууж байгаа Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадорын Морена намд элсэж чамгүй амжилттай ажилласан. Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болохоосоо өмнө Шейнбаум нийслэл Мехико хотын даргын албан тушаалыг хашиж байсан юм. Мексик улс 70 жилийн өмнө эмэгтэйчүүдэд санал өгч, сонгуульд оролцох эрхийг олгож байжээ. Мексикчүүд 65 эрэгтэй Ерөнхийлөгчөөр удирдуулсны дараа 66 дахь Ерөнхийлөгчөө эмэгтэй хүнээр сонгосон юм. 2030 он хүртэл ирэх зургаан жилийн хугацаанд 130 орчим сая хүн амтай Мексик улсын Ерөнхийлөгчөөр ажиллах Шейнбаумын өчигдөр болсон тангараг өргөх ёслолд АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден, Кубын Ерөнхийлөгч Мигуэль Диаз Канель, Бразилийн Ерөнхийлөгч Луйз Инасио Лула Сильва зэрэг нөлөө бүхий хэдэн арван зочин ирж оролцжээ.

 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ