728 x 90

УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх асныг хэзээ шалгах вэ?

УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх асныг  хэзээ шалгах вэ?
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ард түмний баялагийг хулгайлсан нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан ард түмний хүлээлт “Цагаан сар”-тай золгох нь. Нүүрсний хэрэгтэй  УИХ-ын хэдэн гишүүнд хилээр гарах хязгаарыг нь хориглосон. Зарим нэг нь хувийн шалтгаанаар өөрсдийн бүрэн эрхийн асуудлыг ярихаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Энэ нь сайн хэрэг. Нэгэнт энэ хэрэгт оролцоотой байж болох, нүүрснээс олсон мөнгөө угаах зорилгоор туслахууддаа барилга, хороолол бариулж буй нь тодорхой болсон нь ийн гарах гарцгүй болж байх шиг байна. Тэгвэл энэ хэрэгт оролцоотой гэгддэг ч нэр нь ил болохгүй байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын туслахуудтай холбоотой хэргийг хэзээ ил болгож шалгах вэ? Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх асны нэр нүүрстэй тодорхой хоршиж явдаг юм билээ. Г.Занданшатарын зөвлөх байж байгаад  энэ хүн УИХ-ын даргын дэмжлэгээр Нийслэлийн Засаг даргын  орлогч болсон гэх хардлага олон нийтийн дунд ч бас байдаг.  Түүнийг нүүрс гаргадаг байсныг нь  нүүрсний салбарынхан  “өнгөтөөр” ярьдаг юм билээ.  Гэтэл төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой нүүрсний хэрэгтнүүд юу ч болоогүй мэт ажлаа хийсээр явна.  Харин  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийх үеэр УИХ-ын үйл ажиллагаанд шинэ шатанд гарч буй хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлсэн тухай “news.mn” сайтад мэдээлэл нь гарчээ. Түүний хэлсэн үгнээс нь иш татвал “Хойч үеийнхээ боломжийг хулгайлж буй хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг.  Эрүүгийн хуулийн Авлигын гэмт хэрэгтэй холбоотой 22 дугаар бүлгийг бүхэлд нь хөндөж нэмэлт, өөрчлөлт оруулснаар ялын хэмжээг нэмэгдүүлж, нийтийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгасан. Авлигачдад оногдуулах ялыг чангаруулж, ямар ч хэлбэрээр завших боломжгүй болгосноор төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага нэмэгдэж, баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсны нийтлэг зарчмууд хангагдах суурь болно” хэмээн ярьжээ. Үүнээс нь харахад УИХ-ын дарга сонгогчдод яриад сурсан байх.  Сонгогчдыг мэдэхгүй гэж бодож болох юм. Харин ардаа нуусан нүүрсний “хулгайч”аа хэзээ шалгуулж  УИХ-ын даргын зангараг гаргах вэ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ