Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын Спорт зааланд Ардчилсан нам үүсэж хөгжсөний 33 жилийн ойн барилдаан болоход аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, гарди Ө.Бат-Орших, заан Н.Жаргалбаяр, харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ, начин Ч.Баянмөнх тэргүүтэй улсын цолтнууд зодоглолоо. Барилдаанд аварга О.Хангай түрүүлж, начин Э.Сумъяабат үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд нар шалгарлаа. Уран барилдааны шагналыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн заан О.Төрбатад гардуулсан байна. Энэ барилдааны дунд шөвөгт аварга П.Бүрэнтөгс, гарди Ө.Бат-Орших, заан Н.Жаргалбаяр, харцага О.Мөнх-Эрдэнэ нар үлджээ.