728 x 90

ТАВАН АВАРГЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД АВАРГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ

ТАВАН АВАРГЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД АВАРГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Булган аймагт 17 дугаар жарны модон Луу жилийн сар шинийн баярт зориулсан таван аваргын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан  боллоо. Энэ барилдаанд даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, харцага О.Мөнх-Эрдэнэ, начин Д.Амарсайхан, Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, Х.Цогтгэрэл, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс, аймгийн арслан Ө.Сүхбат, Б.Гантөмөр тэргүүтэй 128 бөх хүч үзлээ. Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай түрүүлж, улсын начин Д.Амарсайхан үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар шалгарлаа. Харин дунд шөвөгт улсын начин Б.Даваа-Очир, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, сумын заан П.Нямжав нар үлдсэн байна. Улсын цолтой 11 бөх зодоглосон энэ барилдаанд аймгийн арслан 11, аймаг, цэргийн заан дөрөв, аймгийн харцага дөрөв, аймгийн начин есөн бөх барилдсан юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ