Төв аймгийн Сэргэлэн суманд хууль зөрчин өвлийн уралдаан зохион байгуулжээ.
Завхан аймгийн Алдархаан суманд 5 насны морь уралдуулах гэж байсныг зогсоож, албан тушаалтнуудад хариуцлага тооцох болсон. Учир нь тус аймгийн цагдаа болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд зогсоосон юм. Улмаар тус уралдааныг зохион байгуулахаар бэлдэж байсан хүмүүст хариуцлага тооцохоор болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Өвлийн улиралд морин уралдаан зохион байгуулах нь хүүхдийн амь насанд эрсдэл үүсгэж болзошгүй байдаг. Гэтэл Төв аймгийн Сэргэлэн суманд хууль зөрчин өвлийн уралдаан зохион байгуулжээ. Энэ талаарх бичлэг нь цахим орчинд түгсэн юм. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, малчдыг анхаарал болгоомжтой байхыг ЦУОШГ-аас сэрэмжлүүлсээр байхад морин уралдаан зохион байгуулсан нь олон хүнийг эгдүүцлийг хүргээд байна.
0 сэтгэгдэлтэй