728 x 90

Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд ӨНӨӨДӨР номын баяр болно

Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд  ӨНӨӨДӨР номын баяр болно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Чингэлтэй дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ-аас санаачлан зохион байгуулж буй Чингэлтэйн номын баяр-2024 үйл ажиллагаа 2024 оны аравдугаар сарын 02-нд Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болно.  

Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэх, номоор дамжуулж мэдлэг, мэдээлэл олгох, үндэсний уламжлалт тоглоом, наадгайг сурталчлах, зөв хооллолт, биеийн хөгжил, эрүүл мэндийн боловсрол олгох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах зорилготой тус үйл ажиллагаа нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.  

Энэ жилийн номын баяр нь “Оюунлаг Монгол хүүхэд” уриан доор зохион байгуулагдах бөгөөд номын баярын үеэр Шилдэг уншигчдыг шалгаруулах, 30 номын уналт танин мэдэхүйн тэмцээн, АХА тэмцээн зохион байгуулах ба Чингэлтэй дүүргийн Сурагчдын зөвлөлөөс нээлттэй микрофон аялуулж, сурагчдын санаа бодлыг сонсоно.

Чингэлтэйн номын баярын үеэр Монгол үндэстэн ястны эд материалын үзэсгэлэн, Уламжлалт тоглоом найдгайг сурталчлан таниулах, Ном, бичиг хэрэгслийн хямдралтай худалдаа, Нүүр будах үйлчилгээ, Цаасан нугалбар хийх, Харандаагаар өөрийн зургийг шог хэлбэрээр зуруулах, Уран бичлэгээр хүссэн үг, нэрээ бичүүлэх зэрэг үйлчилгээ явуулах юм байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ